The Wayback Machine - https://web.archive.org/web/20150603051338/http://news.gogo.mn/r/163301

Б.Бямбасайхан Геологи, уул уурхайн сургуулийн оюутнуудтай уулзалт хийнэ

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

Өчигдөр

“Эрдэнэс Монгол” компани болон ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн удирдлагууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд уул уурхайн салбарт хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Энэхүү хамтын ажиллагааны эхлэлийг тавьж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өнөөдөр 10.00 цагт Геологи уул уурхайн сургуулийн оюутнуудад “Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал” сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлэх юм.

Ярилцлагын үеэр геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр амжилттай сайн суралцаж буй зургаан оюутныг "Эрдэнэс Монгол” ХХК-д мэргэжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийх, мөн дадлагажих зардлыг олгох эрхээр урамшуулахаар болсон байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж, зарим бетоныг яаралтай нөхөх зайлшгүй шаардлагатай болсон. Засвар хийхийн тулд цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг 72 цаг бүрэн зогсоох шаардлагатай хэмээн мэргэжлийн хүмүүс мэдээллээ. Үүний тулд цэвэр усны хэрэглээг гурав хоног хязгаарлах, эсвэл байгууламжийн цэвэршүүлээгүй бохир усыг Туул гол руу нийлүүлэх хоёр сонголтын аль нэгийг нийслэлчүүд хийх болоод байна. Нийслэлийн иргэн Та ямар сонголт хийх вэ?
Нийт 241 санал өгсөн байна.

Дээшээ