
Монголд “Samsung” брэндийн гар утсыг албан ёсны эрхтэйгээр борлуулаад багагүй хугацаа өнгөрчээ.
Мэдээ, мэдээлэл, киноноос эхлээд зохиогчийн эрхийг хүндэлдэг болсон өнөө үед өдөр тутмын хэрэглээ болсон гар утсыг албан ёсны борлуулагчаас авах нь хамгийн зөв сонголт.
Samsung-н албан ёсны оригинал утас орчин үеийн дэвшилтэт үйлдвэрт угсарч, үйлдвэрлэдэг бөгөөд чанар стандартын олон шат дамжлагаар тэнцсэний дараа хэрэглэгчийн гарт хүрдэг аж.
Энэ нь бүтээгдэхүүний найдвартай байдал, баталгаат хугацаанд асуудал гарахгүй гэсэн үг.
Албан ёсны борлуулах эрхгүй газраас худалдан авсан гар утас нь үйлдвэрээс гарсан лац, хайрцаг сав, дагалдах хэрэгсэлгүй байх нь олонтаа. Ийм утасны ажиллагаа байнга доголддог, ашиглах хугацаа богино байдаг талаар мэргэжилтнүүд хэлж байна.
Өнөөдрийн зах зээл дээр хэрэглэгчид энэ талаарх мэдээлэлгүйгээс болж ижил үнэтэй ч оригинал биш утас худалдан авч, цаг зав, хөрөнгө мөнгөөр хохирч байна.
Тиймээс албан ёсны эрхгүй гар утсыг худалдаанаас хасч, хэрэглэгчдийг найдвартай бүтээгдэхүүн хэрэглэж заншаасай гэснээс үүдэн иргэдийг мэдээллээр хангах ажлыг хийж байна.
Samsung-н албан ёсны эрхтэй оригинал утасны ялгарах гол давуу тал нь танд Монгол хэл дээрээ ашиглах боломжийг олгосон болохыг тэд хэлсэн. Мөн албан ёсны борлуулагчаас авах давуу талын тухайд үйлдвэрийн гэмтэлтэй нь оношлогдсон утсыг танд шинээр сольж өгөх мөн бусад төрлийн шалтгаантайгаар эвдэрсэн тохиолдолд оношлогоог үнэ төлбөргүй хийж өгдөг зэрэг болно. Хэрэв таны утсанд сэлбэг хэрэгтэй бол Samsung-н албан ёсны үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдсэн оригинал сэлбэгээр, чанарын өндөр түвшинд үйлчилгээг эндээс авч болох юм байна.

Энэ удаад бид Та бүхэндээ албан ёсны эрхтэй, оригинал утсыг хэрхэн таньж авах талаар зөвлөгөөг хүргэж байна.
Албан ёсны эрхтэй, оригинал утсыг хэрхэн таньж авах вэ?
Ингээд албан ёсны эрхтэйгээр Samsung-н гар утас борлуулдаг газруудыг танилцуулж байна.
- Samsung Mobile shop (Скай Теди төвийн 1 давхарт)
- Юнителийн салбарууд;
- Мобикомын салбарууд;
- Скайтелын салбарууд;
- Next-н салбарууд;
- TEDY төвийн 2-р давхарт:
Харин албан ёсны эрхтэй засварын төвүүд УИД-ийн баруун талд Алтай центр, 1 давхар, Теди төв, 1 давхарт тус тус ажиллаж байна.
| GoGo Facebook Хуудас |
